Яаралтай тусламжийн дуудлага хийх
1
Төхөөрөмж ассан эсэхийг шалга.
2
Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Та мөн дараах зүйлийг хийх хэрэгтэй байж болно:
•
SIM карт хий.
•
Та төхөөрөмждөө идэвхжүүлсэн дуудлага хязгаарлах функцүүдийг, тухайлбал дуудлага хаах, тогтсон
дугаар руу залгах, хаалттай хэрэглэгчийн бүлэг зэргийг идэвхгүй болго.
•
Офлайн буюу нислэг горим идэвхжээгүй байх ёстойг анхаар.
•
Хэрэв төхөөрөмжийн дэлгэц, товчнууд түгжээтэй бол нээ.
3
Эх дэлгэц гарч иртэл таслах товчийг ахин дахин дар.
4
Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дуудлагын
дугаар өөр өөр байдаг.
5
Залга товчийг дар.
6
Шаардлагатай мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.
62
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Анхаарах зүйл: Таны төхөөрөмж интернет дуудлага хийх боломжтой бол интернет болон үүрэн дуудлагаа
хоёуланг нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн холбооны сүлжээ болон интернет дуудлагын үйлчилгээ үзүүлэгчийн
аль алинаар дамжуулан яаралтай тусламжийн дуудлага хийхийг оролдож болно. Бүх нөхцөл дэх холболтыг
баталгаажуулах боломжгүй. Эмнэлгийн яаралтай тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй
төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.