Nokia C3 01 - Төхөөрөмжөө арчлах

background image

Төхөөрөмжөө арчлах
Төхөөрөмж, зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьц. Таны баталгаат хугацааг хамгаалахад

дараах зөвлөмжүүд тусална.

Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон хэлхээг зэврүүлэх

эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг аваад, төхөөрөмжийг хатаа.

Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал.

Хэрэглэгчийн гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.

Баталгаагүй өөрчлөлт төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг

зөрчиж болно.

Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.

Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.

Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд үе үе төхөөрөмжийг унтраан, зайг авч бай.

Төхөөрөмжөө соронз буюу соронзон орноос хол байлга.

Чухал өгөгдлөө аюулгүй байлгахын тулд, дор хаяж хоёр тусдаа газар, тухайлбал төхөөрөмж, санах ойн карт буюу

компьютертээ хадгалах буюу чухал мэдээллийг бичиж ав.

Төхөөрөмжийг удаан ажиллуулахад жаахан халж болно. Ихэнх тохиолдолд энэ нөхцөл хэвийн байдаг. Хэрэв таны

төхөөрөмж зохистой ажиллахгүй байна гэж бодвол, хамгийн ойр орших албан ёсны засвар үйлчилгээний газар

аваачиж үзүүл.